Цагаан ордоны Харилцаа холбооны даргын үүргийг түр гүйцэтгэгчээр 28 настай Хоуп Хикс томилогджээ. Тэрбээр нууцлаг байдал, гоо үзэсгэлэнгээрээ хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад байна. “Fox News” телевизийн мэдээлснээр, Х.Хикс нь Доналд Трамптай сонгуулийн өмнөх кампанит ажлаас нь эхлэн хамтран ажиллажээ. Тэрбээр Трампын “Twitter”-ийг хариуцан ажилласан байна. Үүнээс өмнө тэрбээр Трампын охины компанид ажиллаж байжээ. 2012 оноос эхлэн Иванка Трамптай ажилласан Хоуп Хиксийн хичээл зүтгэл, дипломат чанар нь түүнийг АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн засаг захиргаанд том албан тушаалд томилогдоход нөлөөлжээ. Хамтран ажиллагсад нь түүний чадварыг өндрөөр үнэлдэг байна.
Хоуп Хикс түүнчлэн их сургуульд байхдаа маш сайн тамирчин байжээ. Бейсбол, регбигийн холимог гэж хэлж болох хатуу спорт лакроссын багт тэрбээр тоглодог байсан аж.
Цагаан ордоны Харилцаа холбооны дарга Энтони Скаррамучи хоёр долоо хоногийн өмнө огцорсон юм. Тэрбээр томилогдоод 10 хонож байхдаа ажлаа орхисон нь багагүй шуугиан тарьсан. Э.Скаррамучигаас өмнө Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, түүний туслах болон Цагаан ордоны ажилчдын дарга ар араасаа ажлаа орхин явсан юм. Тэд бүгд Ерөнхийлөгч Трампын засаг захиргаандаа шинээр томилсон хүмүүсийг нь эсэргүүцэн хамтран ажиллаж чадахгүйгээ мэдэгдсэн билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
huh hoshnogond durtai zus tsarai gaiguihen avgai huuhnuud ruu shulsee goojuulj yavdag amerikiin erunhiilugchiin songoltuud