Канадад нэгэн эмэгтэй 13 жилийн өмнө хуримын бөгжөө гээжээ. Гэвч лууван тарьж, ургацаа хураахдаа гээсэн бөгжөө олсон байна. Түүнд бөгжөө олоход лууван тусалсан аж.
Мэнри Грамс өдгөө 84 настай. Тэрбээр 2004 онд гэр бүлийн фермд бөгжөө гээсэн байжээ. Үүнийгээ нөхрөөсөө нууж, хүүдээ хэлсэн байсан аж. Тэгтэл энэ сарын 14-ний өдөр тарьсан лууван, лийрээ хурааж явсан хүү нь бөгжтэй лууванг олжээ. Энэ үед түүний бөгжний дундуур лууван ургасан байдалтай байсан аж.
Нэмж хэлэхэд луувангийн ачаар бөгж олсон энэ үйл явдал анхных биш юм. 2011 онд Швейцарь эмэгтэй 16 жилийн турш хайсан хуримын бөгжөө луувангаас олж байжээ. Энэ талаар өнөөдөр “ВВС” мэдээллээ.
Д.Галаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Balai