Дэлхийн хамгийн баян хүний нэг Уоррен Баффет хөрөнгөнийхөө 80 хувь буюу 37 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд хандивлан дэлхий нийтийн гайхлыг төрүүлж байсан цаг саяхан. Тэр үед түүн шиг нигүүлсэгч дахиж гарахгүй гэлцэж байсан билээ. Бүх хөрөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зарцуулах гэрээслэл бичдэг баячууд цөөнгүй ч 30 гаруй тэрбумыг хандивласан нь үгүй байсан юм. Учир нь ийм хэмжээний мөнгө хандивлаж чадах хүн дэлхий дээр гарын таван хуруунд багтахаар тоотой байдаг учраас тэр юм. Гэтэл Ойрхи Дорондод дэгдсэн “Facebook хувьсгал” цуутай нигүүлсэгч Уоррен Баффетаас илүү нигүүлсэгчийг төрүүлж орхих нь тэр ээ. Саудын арабын хаан Абдалла ибн Абдель Азиз ас-Сауд 40 тэрбум ам.долларын хөрөнгөнийхөө 36-г нь иргэддээ зүгээр тараагаад өгчихөв. Гэтэл энэ үйлдэл нь түүнд “нигүүлсэгч” бус “аймхай” гэсэн гуншин нэмж орхижээ. Учрыг доор өгүүлье.
Арабын орнуудын удирдагчид суудлаасаа ховхрохгүйн тулд халаасаа сэгсэрч байна. Тунист жагсаад эхлэнгүүт Кувейтийн Эмир иргэддээ 3500 ам.долларын нэг удаагийн буцалтгүй тусламж олгож, Сирийн эрх баригчид ядуу өрхийг дэмжихэд 250 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн, Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак ядуу иргэдээ “илүү татвар төлөх хэрэггүй” гэж хэлсэн гээд л энэ жагсаалт цаашаа үргэлжилнэ. Гэтэл энэ бүх хүмүүнлэгийн арга хэмжээ хэрэг болсонгүй, эмх замбараагүй байдал үргэлжилсээр л байна. Нохой хүртэл хоол өгдөгөөс илүү гадуур салхилуулдаг эзэндээ сайн байдаг шиг иргэд чөлөөтэй амьсгалахыг л хүссэн болохоос хоол нэхээгүй гэдгийг энэ явдал харуулсан. Хосни Мубаракийн огцролт Forbes сэтгүүл дэлхийн баячуудын жагсаалтаа шинэчлэх хэрэгтэй гэдгийг харуулж өгсөн билээ. Энд тэнд зөөрлөсөн хөрөнгийг нь нийлүүлээд үзтэл тэрбээр 70 тэрбум тэрбум ам.доллартай, дэлхийн хамгийн баян хүн болж таарав. Удирдагч байна гэдэг дэлхийн топ баячуудаас ч их хөрөнгө хураах боломжийг олгодог ажээ. Үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удирдагчид хичнээн хөрөнгөтэй болохыг нийтэлж эхэлсэн билээ.
Арабын хувьсгалын өмнөх байдлаар дэлхийн удирдагчдаас хэн нь баян байсныг дор харуулав. Энэ жагсаалтад 40 тэрбумтай гэж тэмдэглэгдсэн Хосни Мубарак үнэн хэрэгтээ 70 тэрбумтай байсан гэж бодохоор үүний цаана дахиад нэлээд хэдэн оронтой тоо үлдсэн байх ч магадлалтай юм. Харин одоо ийм жагсаалт гаргах юм бол арай өөр гарах болно. Тэд хөрөнгөө тарааж өгөхийг нь өгөөд нуухыг нь нуучихсан гэнэ лээ.
1 — Саудын Аравии Абдалла ибн Абдель Азиз ас-Сауд — 40 тэрбум ам.доллар
2 — Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак — 40 тэрбум ам.доллар.
3 — Брунейн султан Хассанал Болкиах —20 тэрбум ам.доллар.
4 — АНЭУлсын эмир Шейх Халифа бин Заед Аль Нахайян (Абу-Даби) — 15 тэрбум ам.доллар.
5 — Тунисын Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Али —10 тэрбум ам.доллар.
6 —Суданы Ерөнхийлөгч Омар Хасан аль-Башир —9 тэрбум ам.доллар.
.
7 — Шейх Мухаммед бен Рашид аль-Мактум (Дубай) — 4,5 тэрбум ам.доллар.
8 — Марокко улсын хаан Мухаммед VI — 2.5 тэрбум ам.доллар.
9 — Шейх Хамад бен Джассем аль Тани (Катар) — 2.4 тэрбум ам.доллар.
10 — Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев —1.1 тэрбум ам.доллар.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 11 )
Монголын оноогийн удирдагчид, улс торчид, баячуудын уйлдэлийг хараад бид Монголчууд биш юм байна гэдэгт эргэлзэхээ байлаа. Бид манж хятад монголын эрлийз л юм байна. Хэрэв цэвэр монгол байсан бол улс торчид нь шал оор явдалдтай байх байсан юм. Бид зугээр манж цэргийн бутны шээснууд юм байна.Тиймээс монгол гэдэг нэрээр хасгуудад огох хэрэгтэй.
Манай элбэгээ мие хоер ард тумнээ тэжээж ирсэн ганц уйлдвэрийг шаачихсан заваараад сууж байна гэж байгаа биз.
Манай элбэгдорж дээр нь нэмж цалин нэхээд суужийн шуу дээ дарлагдсан ардууд минээ юм бодоочээ
Монголын баячууд хүнд биш ямарч хэрэггүй дуган чулуу!д зөрцуулдаг
МОНГОЛД БАЯЧУУД БАЙХГҮЙ ХАРИН ХУЛГАЙЧИД Л БАЙДАГ. ТЭД ЮУ ГЭ ТАРААХАВ ДЭЭ.
МОНГОЛД БАЯЧУУД БАЙХГҮЙ ХАРИН ХУЛГАЙЧИД Л БАЙДАГ. ТЭД ЮУ ГЭ ТАРААХАВ ДЭЭ.
mongol bayachuudiig yamar bayan gedeg yum hulgaigaar dagnaj baij lbayan boltsgooson iim elgiin hulgaich mongol bayachuudiin hajuud ene gadniihan uls orondoo hiisen butesen uzuuleh haruulah gaihuulah yumtai jinhene originali bayachuud baihgui yu
манай баячууд ядаж ард түмэндээ өгөхгүй юмаа гэхэд ганц хоер тууш зам байгуулвал үүрд дурсах болно шүү дээ
ГАДААДЫН БАЯЧУУД БОЛ ӨӨРИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨР ОЮУН УХААНААРАА ТЭРБУМТАН БОЛЦГООСОН. ГАДААДЫН БАЯЧУУД БОЛ ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛСАН ХҮМҮҮС. МОНГОЛЫН БАЯЧУУД ГЭЭД БАЙГАА ЮМНУУД БОЛ ХУЛГАЙ ХИЙЖ ТЭРБУМТАН БОЛСОН. МОНГОЛЫН БАЯЧУУД БОЛ ЮМ ҮЗЭЭГҮЙ ХЯЗГААРГҮЙ ШУНАЛТАЙ УХАМСАРГҮЙ ЮМНУУД БАЙДАГ.