Дэлхийн хоёрдугаар дайны бөмбөг илэрч 10 мянган хүнийг нүүлгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 17

Германы Хильдесхаймд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг илэрч, 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар “NDR” мэдээлжээ. Хотын төвд барилгачид уг бөмбөгийг илрүүлсэн байна. Тус газар олон улсын байгууллага ЮНЕСКО-гийн хэд хэдэн объект байдаг аж. Мөн сүмүүд байдаг гэнэ.

Өмнө нь Польшийн Засгийн газар Белосток хотоос 10 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байсан юм. Хотоос Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсон ч тэсрэхээргүй болсон байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top