Испанид халдлага болж 13 хүн амь үрэгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

Испанийн Барселона хотод өчигдөр орой террорист халдлага гарлаа. Хотын гудамжинд нэгэн цагаан фургон хүмүүсийн урсгал руу дайран оржээ. Автомашин хүмүүсийг дайран 500 метр явсан байна. Халдлагаар 13 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан талаар “RT” агентлаг мэдээлэв.

Энгийн иргэд рүү чиглэсэн энэ аймшигт халдлагыг террорист ажиллагаа байсан гэж Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдлээ. Эмгэнэлт явдалтай холбоотойгоор олон улсын Төрийн тэргүүнүүд Испанид эмгэнэлийн захидал илгээсээр байгаа аж. Тэд террoрист ажиллагаа энгийн иргэд рүү чиглэсэн маш увайгүй үйлдэл байсныг илэрхийлж байгаа юм.

Фургоныг хөлслөн авч явсан хоёр хүнийг баривчлаад байгаа бол нэг нь зугтаж яваа аж. Халдлага үйлдсэн тэд нэгэн турк ресторанд орж нуугдсан байжээ.

Цагдаа нар фургоныг хөлслөн авсан Дрисс Оукабир гэгчийг хайж эхэлсэн байна. Үүнээс цагийн дараа Дрисс Оукабир гэгч нэгэн эр цагдаагийн газар ирж, түүний бичиг баримт хулгайлагдсан байсан талаар мэдүүлжээ.

Халдлагыг хэт даврагч “Исламын улс” бүлэглэл үйлдсэн байх магадлалтай байгааг Испанийн Ерөнхий сайд мэдэгдэв.


 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top