Финландын Турку хотод өчигдөр хутгатай этгээд хоёр хүний аминд хүрч, зургаан хүнийг шархдуулсан байна. Талбайгаар явж байсан хүмүүс рүү дайрсан уг этгээд цагаан хутга барьсан байжээ. Түүнийг цагдаа нар баривчлах үеэрээ хөлөнд нь шархдуулсан байна.
“RT” агентлагийн мэдээлснээр, уг хэргийг үйлдсэн шалтгаан, зорилго нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ энэ хэрэг олон улсад үйлдэгдэж байгаа террорист халдлагуудын нэг биш гэж Финландын засаг захиргаа мэдэгджээ. Болсон явдлыг террорист ажиллагаа гэж үзэх үндэслэл олоогүй байна.
Гэрч нарын ярьснаар, нэгэн эмэгтэй гэнэт хашгирахад хүмүүс зогсчээ. Бүсгүй цагаан хутга барин нэг хүн рүү дайрах гэж байгаа хэрэгтэн рүү хараад хашгирсан байжээ. Гэвч хэрэгтэн найман хүнийг хутгалж амжсан аж. Тэдний хоёр нь эмнэлэгт очоод нас барсан байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )