Испанийн Барселона хотод уржигдар террорист халдлага болсон билээ. Тэгвэл халдлагын үеэр шархадсан нэгэн эмэгтэйн долоон настай хүү нь алга болжээ. Түүнийг хайж байгаа ч олоогүй талаар Австралийн Ерөнхий сайд Малколм Тёрнбулл мэдэгдсэн байна. Хүү Австралийн иргэн байжээ. Ээж нь эмнэлэгт хүргэгдсэн бол хүү сураггүй алга болжээ.
Австралийн Ерөнхий сайд Испанийн ард түмэнд эмгэнэл илэрхийлээд “Исламын улс” бүлэглэлтэй хийж байгаа тус улсын тэмцэлд хамтран ажиллахаа мэдэгджээ. Австраличууд долоон настай хүүгийн төлөө залбирч байгаа аж.
Барселона хотод уржигдар болсон халдлагаар 13 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан юм. Нэгэн фургон гудамжаар явж байсан хүмүүс рүү дайран орсон энэ халдлага “Исламын улс” бүлэглэлийн үйлдсэн хэрэг байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )