Венесуэлийн Ерөнхий прокурор байсан Луиса Ортега Диас эх орноосоо явж, Колумбад очсон байна. Тэрбээр Колумбад нөхөртэйгөө хамт яваа харагджээ. Энэ талаар “Fox News” телевиз Цагаачлалын албаны эх сурвалжаас үндэслэн мэдээлсэн байна. Ерөнхий прокурор Колумбаас орогнол хүсч очсон эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тэд хувийн онгоцоороо тус улс руу явжээ.
Луиса Ортега Диас нь улсынхаа Ерөнхийлөгч Николас Мадурог Бразилын барилгын компанитай холбоотой авлигын хэрэгт оролцсон гэж мэдэгдэж байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )