Трампын хүргэнийг Путиний холбоотонтой уулзсан гэж буруутгаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Оростой холбоотой гэж буруутгадаг. Мөн түүний хүргэн, ахлах зөвлөх Жаред Кушнерийг ОХУ-тай холбоотой гэж шалгаж байгаа билээ. Тэгвэл “Bloomberg” энэ талаар нэгэн шинэ мэдээлэл цацлаа. Мэдээлэлд “Трампын ахлах зөвлөх Жаред Кушнер нь Путиний холбоотон, тэрбумтан Роман Абрамовичтой дөрвөн удаа уулзсан” гэжээ. Уулзалтад Трампын охин Иванка ч байлцжээ.

Иванка Трамп нь Роман Абрамовичийн эхнэр Дарья Жуковатай 10 жил найзалж байгаа юм. Тэрбумтны эхнэр 2014 онд Трампын охин, хүргэн хоёрыг ОХУ-д урьж, тэд дөрөв хоног хамт байжээ. Абрамович, Кушнер нарын гэр бүл Еврейн соёлын төвд болсон буяны арга хэмжээн дээр нэг ширээнд сууж их дотно байсан талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан аж.

Түүнчлэн Трампын ахлах зөвлөх Ж.Кушнер нь Роман Абрамовичийн эхнэрийн компанид хөрөнгө оруулсан нь илэрчээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийгөө Оростой холбоотой, Путиний холбоотон гэж шалгаж байгаа АНУ-ын эрх мэдэлтнүүд Трампын хүргэн, охин хоёрыг ч зүгээр байлгахгүй бололтой. Тэрбумтан Роман Абрамовичийг “Путиний тэрбумтан холбоотон” гэдэг билээ.    


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oh oh(66.181.180.32) 2017 оны 08 сарын 20

ivankatai 1 udur bj uzeh umsan

0  |  0
Top