Зимбабвегийн эрх баригчид улс орныхоо уул уурхайн салбарыг бүхэлд нь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Ингэснээр тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд хувьцааныхаа 51-эс доошгүй хувийг төрийн мэдэлд өгөх шаардлагатай болж байгаа аж. Энэ шийдвэр Anglo American, Rio Tinto зэрэг үндэстэн дамнасан корпорацуудад илүү хүнд тусах байдал ажиглагдаж байгаа гэнэ.
Энэ тухай Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе хэлэхдээ “Их Британи, америкчууд аа, сонсоцгоо. Энэ бол манай эх орон. Хэрвээ та бүхэн манай уул уурхайн салбарт орж ажиллахыг хүсвэл бид дуртай зөвшөөрнө. Гэхдээ хувьцааны дийлэнхийг зимбабвечууд эзэмших болно” гэж мэдэгджээ.
Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын хувьцааг төрийн мэдэлд авах ажлыг хагас жилийн дотор гүйцэтгэхээр болоод байгаа аж. Зимбабве нь цагаан алт, хромын нөөцөөр дэлхийд ӨАБНУ-ын дараа хоёрдугаарт ордог боловч хөрш орнуудаасаа хамаагүй ядууд тооцогддог юм. Зимбабве Улсын бодлого үүгээрч зогссонгүй. Тус улсын төсвийн ихэнхийг тариалангийн салбар нь бүрдүүлдэг ба цагаан арьст хүмүүсийн мэдэлд байдаг байна. Тэгвэл эрх баригчид тариалангийн талбайн ихэнх хэсэг цагаан арьстнуудын гарт байх нь зохисгүй гэж үзэж, газрыг хураан нутгийн иргэдэд өгчээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
man.an deed tovshindoo avilgal avsan uchir butehgui
Mongol ch iim l bh eostoi
manaihand belen turshlaga bna daa