Орос улс Пхеньян, Вашингтоныг ятгаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Оросын тал БНАСАУ болон АНУ-д хандан шууд хэлэлцээр явуулахыг санал болгов. “Известия” сонинд мэдээлснээр, Америкийн тал хэлэлцээрээс янз бүрийн шалтгаанаар татгалзаж байгаа аж. АНУ хүний эрхийг дээдлэхгүй байна гэж ОХУ үзэж байна. Харин Хойд Солонгосын тал Пхеньян, Вашингтоны хооронд бусад улсын оролцоогүйгээр шууд хэлэлцээр хийх нь дээр гэж үзэж байгаа аж.

Хурцадмал байдал үүсээд байгаа энэ хоёр улс эсрэг зүг рүү харж байна гэж ОХУ дүгнэж буй. Нэг нь цөмийн туршилтаа үргэлжлүүлж, нөгөө нь хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байгаа гэв. Нөхцөл байдал хүндэрч, АНУ бүс нутагт үүссэн хямралын эсрэг хүч хэрэглэж магадгүй гэж ОХУ болгоомжилж байна.

Түүнчлэн АНУ Өмнөд Солонгостой хамтран өнөөдрөөс цэргийн сургуулилт хийж эхэлсэн юм. Хойд Солонгос үүнийг эсэргүүцэж буй. Солонгосын хойгт нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед БНСУ, АНУ жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилтаа эхэлсэн нь түгшүүр дагуулж байна. Сургуулилт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Өнгөрсөн оны сургуулилтын үеэр БНАСАУ шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харваж эсэргүүцэж байсан билээ. АНУ болон БНСУ-ын хүчнийхэн “Бид БНАСАУ-ыг сайтар ажиглаж байгаа. Пхеньян дахин өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй байгаа учир сонор сэрэмжээ дээшлүүлсэн” гэж мэдэгджээ.

Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтад АНУ-ын 17500 цэрэг, БНСУ-аас 50 мянга орчим цэрэг оролцож байгаа аж.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zolbat(202.9.41.10) 2017 оны 08 сарын 21

Archih ni zuv ch yum shig.

0  |  0
Kk(122.201.21.111) 2017 оны 08 сарын 21

Koreag archaad dyysga. 50 jiliin daraa xyyxdyyd n bayarlalaa omnod shigee bolxooroo

0  |  0
иргэн(202.179.27.151) 2017 оны 08 сарын 21

АНУ гэдэг тийм ч сайн улс биш шүү.Ирак,Сирииг хар Афган яаж байна хэнд ашигтай билээ.Арабын хавар хөдөлгөөнийг америкчууд л найруулсан дэлхийн хэмжээний дайн хэнд хэрэг болж хэнд хохирол учирхыг бараг бүгд гадарлаж байгаа.Яг үэндээ хойд солонгосын дотоод асуудал бидэнд нэг их хүртээлгүй байх.Айл гэрийн дотоод асуудалд орох сонин биз дээ

0  |  0
Хөнхөр(66.181.186.164) 2017 оны 08 сарын 21

Mонгол хятадтай байлдвал дийлнэ. Чингис хаан гэдэг чинь миний өвөө би түүний үр сад бна гээд орилоод байвал бууны сум онохгүй ш дээ.

0  |  0
зочин(202.9.43.24) 2017 оны 08 сарын 21

Битгий л дайн гараасай билээ, АНУ болон Солонгост манай олон мянган хүн ажиллаж сурч байгаа шүү дээ

0  |  0
Гэрэл(202.131.245.154) 2017 оны 08 сарын 21

Хэн нь өдөөн хатгаад байгаа нь тодорхой шүү дээ.АНУ өөрөө дайн эхлүүлэх шалтаг хайж байгаа.Ер нь Америк л өөр улс орнуудын додоод асуудалд оролцогч ард түмнийг нь тамын байдалд оруулдаг шүү дээ

0  |  0
U(112.144.37.112) 2017 оны 08 сарын 21

Hun turluhtun dainiig daxij buu uzegtun

0  |  0
U(112.144.37.112) 2017 оны 08 сарын 21

Hun turluhtun dainiig daxij buu uzegtun

0  |  0
Top