Нярай хүүхдээ зодож, аминд нь хүрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

АНУ-ын Нашвиле мужийн цагдаа нар 28 настай эмэгтэйг баривчилжээ. Түүнийг энэ сарын 17-ны өдөр арваннэгэн сартай хүүгийнхээ аминд хүрсэн хэрэгт буруутгаж байна.

Орон нутгийн хэвлэлээр мэдээлж буйгаар, “Талийгаач хүүг орон нутгийн төв эмнэлэгт хүргэсэн. Гэвч хүүгийн биеийн байдал улам дордсон. Мөн маш олон таагүй шинж тэмдгүүд илэрсэн байсныг эмнэлгийн ажилтнууд анзаарсан юм” гэжээ. Ялтан талийгаачийг өнгөрсөн сарын 28-ны өдөр эмнэлэгт хүргэсэн аж. Гэвч хүүгийн биеийн байдал сайжрахгүй, дордож нас барсан талаар “Fox17” мэдээллээ.

Харин эмнэлгийн ажилчид хэлэхдээ, “Хүү хэвлийдээ хүнд гэмтэл авсан. Түүний биеийг үзэх үед дотор, гадна гэмтэлтэй байгааг оношилж, тогтоосон юм” гэжээ. Иймд түүний эхэд нэгдүгээр зэргийн аллага, махбодын хүчирхийллийн нярай хүүхдэд үйлдсэн зэрэг хэргээр яллахаар болсон. Мөн 200 мянган доллараар торгох шийтгэл оноосон байна. Энэ талаар “Crime Watch Daily” өнөөдөр мэдээллээ.

Ж. Шагай

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top