“Жон Маккейн” сөнөөгч хөлгийн ослоор 10 цэрэг сураггүй болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Америкийн пуужин сөнөөгч хөлөг онгоц худалдааны хөлөгтэй мөргөлджээ. “Жон Маккейн” сөнөөгч нь Сингапурын ойролцоо “Alnic MC” гэх худалдааны хөлөг онгоцтой мөргөлдсөн байна. “Alnic MC” хөлөг нэг талдаа гэмтжээ. Эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Өнгөрсөн зургадугаар сарын 17-нд Японд АНУ-ын “Фицжеральд” сөнөөгч хөлөг Филиппиний контейнер зөөгчтэй мөргөлдөж, долоон цэрэг амь үрэгдэж байсан юм. Харин өнөө өглөө болсон дээрх ослоор “Жон Маккейн” хөлөг онгоц нь нефть тээвэрлэгч хөлөгтэй мөргөлдөж, 10 усан цэрэг сураггүй байгаа аж. Гэмтэж бэртсэн таван цэргийг аварсан байна. Нефть тээвэрлэгч “Alnic MC” хөлөг онгоц нь “Жон Маккейн”-аас гурав дахин хүнд, 30 мянган тонн жинтэй аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.108) 2017 оны 08 сарын 21

Жон Маккеин бол терроризмын Америк эцгүүдийн нэг . Тэр муу хавдартай толгойт хөлөг онгоцныхоо сэгтэй хамт үхэж , живж алга болвол таарна .

0  |  0
enhtur(202.9.41.10) 2017 оны 08 сарын 21

Huurhii Jon.

0  |  0
Top