Хойд Солонгос, Сири хоёр хамтрах болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

НҮБ-аас гаргасан тайланд Хойд Солонгосоос Сири рүү хоёр удаа хориотой нийлүүлэлт хийснийг таслан зогсоосон талаар дурджээ. Сүүлийн зургаан сарын дотор БНАСАУ-аас Сирийн шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн төв рүү хоёр удаа ачаа илгээсэн байна. НҮБ-аас Хойд Солонгост тавьсан хоригийг зөрчин тус улс хориотой химийн зэвсгийг Сири рүү илгээж байж магадгүй гэнэ.

Дээрх нууц илтгэлийг НҮБ-ын нууц шинжээч нар бэлтгэж, Аюулгүйн Зөвлөлдөө энэ сарын эхээр илтгэжээ. Харин ачааг хэзээ зогсоосон, түүн дотор юу байсан зэрэг нь тодорхой бус байгаа аж.

“Комисс БНАСАУ болон Сирийн хооронд хориотой хамтын ажиллагаа байгаа гэсэн мэдээллийг шалгаж байна. Баллистик пуужин, энгийн зэвсгүүд зэргийг БНАСАУ-аас Сири рүү нийлүүлж байж болзошгүй” гэж “Reuters” агентлаг НҮБ-ын 37 хуудас илтгэл дээр үндэслэн мэдээлэв.

НҮБ-ын хоёр гишүүн орон нь дээрх ачааг илрүүлж, зогсоожээ. Бас нэг гишүүн орон нь үүнийг Хойд Солонгосын том компани, Сирийн Засгийн газар хоорондын тохиролцоо байх магадлалтайг мэдээлсэн байна.

Тэгвэл энэ сарын 16-нд Сирийн Гадаад хэргийн сайдын орлогч Фейсал Микдад АНУ болон Их Британиас террористуудад зэвсэг илгээсэн байсан гэж мэдэгдсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.9.41.97) 2017 оны 08 сарын 24

АНУ-ын эсрэг нийлэхэд яадаг юм

0  |  0
Баадай(202.9.41.20) 2017 оны 08 сарын 22

кака чи битгий тэнэгтээд байгаарай.Сири ингэж тэнэгтвэл бас л дэлхийгээс зайл болж дээ.Гэхдээ ард түмэн биш Зөвхөн удирдагч нар болон цэргийнхэн цаашаа.Дээрээс нь энэ ”кака”яв.Дэлхийд энхтайван хэрэгтэй.

0  |  0
kaka(124.158.79.173) 2017 оны 08 сарын 22

Mash Zow. USA ruu niileed dairah heregtei

0  |  0
Top