Өмнөд Африкийн шүүх дөрвөн хүнийг хүний амийг хөнөөж, махыг нь идсэн хэргээр шүүж эхэлжээ. Дөрвөн этгээдийн нэгнийх нь гэрээс хүний эрхтэнүүд олдсон байна. Түүнтэй нийлэн хүн амины хэрэг хийсэн хэргээр гурван хүнийг нэмж баривчилжээ. Тэдний хоёр нь уламжлалт анагаах ухааны эмч аж.
Олон улсын хэвлэлүүдэд бичиж байгаагаар, 22-32 насны уг дөрвөн залуу нь хүний эрхтэнээр хооллодог томоохон бүлэглэлийн гишүүд байж болзошгүй аж. Мөн нэгэн этгээд хүний толгой зарах гэж яваад баригдсан байна. Тэрбээр хүний толгойг уламжлалт анагаахын эмнэлэг рүү авч явснаа хүлээжээ.
Дээрх явдлуудтай холбоотойгоор Өмнөд Африкт нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн газар ард иргэддээ алга болсон хамаатан садныхаа талаар мэдээлэл өгөхийг уриалжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
тэнэг сданууд вэ
teneg
teneg