Цагдаагийн газрын шилэн хаалгыг хагалсан охиныг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

Японы Гунма мужид 17 настай охиныг баривчилжээ. Түүнийг Мабаши дахь цагдаагийн газрын шилэн хаалгыг хагалсан гэж буруутгасан аж.

Тус цагдаагийн газрын мэдээлж буйгаар, “Энэ хэрэг зургадугаар сарын 6-ны өдөр болсон. Тэр үед сэжигтэн насанд хүрээгүй учир мэдээллийг цацах боломжгүй байсан. Гэтэл тэр дахин шилэн хаалгыг хагаллаа” гэжээ. Иймд түүнийг газар дээр нь баривчилж, хохирлыг барагдуулахыг шаардсан байна.

Гэрч болсон цагдаа нарын хэлснээр, “Сэжигтэн шилэн хаалгыг өшиглөж хагалсан” гэв. Энэ талаар “Japan Today” өнөөдөр мэдээллээ.

Ж. Шагай

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top