Англид трансжендэр хоригдлуудаа хамгаалах талаар асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ. Учир нь эрэгтэйчүүдийн хорих ангид трансжендэр хоригдлууд амиа алдах тохиолдол гардаг аж. Хоёр жилийн өмнө л гэхэд хоёр трансжендер хоригдлын аминд хүрч байжээ. Иймд хууль зүйн яамнаас нь трансжендер хоригдлуудыг өөр хорих ангид шилжүүлэх гэж хичээдэг аж.
Тус улсын эрүүгийн хуулинд трансжендэр хүмүүстэй холбоотой тогтоол байдаг аж. Үүнд, “Олонх тохиолдолд тэдэнтэй хүнлэг хандах хэрэгтэй. Тэдний аюулгүй байдлыг хангана гэдгээ илэрхийлэх ёстой” гэж заасан байдаг. Энэ тухай “Тhesun” мэдээлжээ.
Мөн шаардлагатай тохиолдолд тэднийг эмэгтэйчүүдийн хориход ял эдлүүлэх тохиолдол байдаг аж.
Английн Уэльс шоронд дөрвөн трансжендэр хоригдол бий. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 123 шорон байдаг. Үүнд ийт 33 трансжендер хоригдол ял эдэлсэн байна/
Трансжендер хоригдлууд амиа алдаж буй хамгийн гол шалтгаан нь “гадуурхал” юм. Тэднийг бэлгийн чиг хандлага, ижил хүйстнийг гадуурхах үзлээс болж дарамталдаг. Үүний улмаас шоронд амийг нь хөнөөх тохиолдол хоригдлууд дунд байдаг аж. Тус сайтад мэдээлснээр, “70 хоригдол дарамтанд өртсөн. Үүний дараа бид тэднээс санал асуулга авсан. Энэ үед 52 нь эрэгтэй, 14 нь өөрийгөө эмэгтэй гэж хариулсан юм” гэжээ.
Л. Бадрах
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )