Йеменд иргэний дайн гарсны улмаас ард иргэд нь ихэд хохирол амсаж байна. Энэ талаар Нэгдсэн Үндэсний байгууллагын мэдээлж буйгаар, “Арван минут тутамд нэг хүүхэд амиа алдаж байна” гэжээ. Харин “Reuters” агентлаг энэ талаар мэдээллэхдээ, “Йеменд нийт 370 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байна” гэсэн байна. Үүнээс л сонсоход тэр улсад ямар аймшигтай зүйл тохиолдож байгааг төсөөлж байгаа биз ээ.
Энд ядуурал, өлсгөлөн болсны улмаас хаягдал хоолыг эргүүлэн идэх болсон байна.
/Хоёр сая хүн дайны улмаас сургуулиа хаясан/
/2015 оноос хойш Ерөнхийлөгч Абдраббух Махурур Хади нь Хоутигийн нийт 4000 гаруй босогч, 10 мянга гаруй иргэнийг устгаад байгаа юм/
Дэлхийн Хүнсний хөтөлбөрөөс үзвэл, “Йеменд 14 сая орчим баталгаагүй хүнс идэж байна” гэсэн байна.
Хог хаясан байхад бид их дуртай
Тус сайтын сэтгүүлчтэй ярилцсан Ноён Абдулла хэлэхдээ, “Бид чинь хөрш Санаагийн Байт Босын оршин суугчдын хог хаягдлаар хооллодог” гэжээ. Учир нь түүнд ажил олдоогүй. Үүний улмаас олз омоггүй байгаа юм. Мөн түүний хэлж буйгаар, “Бид хоол хаясан байхад дуртай. Учир нь тэднийг идэхээр өлсөхгүй шүү дээ. Гэхдээ би амар амгалан, тайван амьдармаар байна. Хүүхдүүдээ өлсгөлөн зовохыг харахад хэцүү байна” гэжээ.
Гэр бүлээ тэжээх гэж хүмүүст тусалдаг
Арванхоёр настай Башар хүү гэр бүлээ тэжээдэг. Тэрбээр “Хоол хүнс олохын тул хүмүүст тусалдаг. Тэд заримдаа мөнгө өгвөл хоол авч гэр бүлийнхэндээ өгдөг. Харин мөнгөгүй өлссөн үедээ хог түүж идэхээс аргагүй болдог” гэж ярьжээ.
Энэ бол гэр бүлээ тэжээж ядарч яваа хүмүүс. Харин тэдний цаана өлсгөлөнд нэрвэгдэн, босох ч тэнхээгүй болсон өвчтэй хүмүүс хэр их байгаа нь тодорхой.
/Энэ зурган дээрх хүү одоо дахиж өлсөж, зовохгүй тэнгэрийн оронд заларсан аж/
Ж. Шагай
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )