Нөхрийнхөө нүдэнд хортой дусаагуур хийсэн эмэгтэйг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

АНУ-ын Юта мужид нэгэн хэрэг гарч 33 настай эмэгтэйг баривчилжээ. Учир нь түүнийг нөхрийнхөө нүдэнд хор дусааж байсан талаар баримт шүүхийн танхимд ил болсон юм. Сэжигтнийг Чандра Вавюу Стевенс Рид гэдэг аж.

Хохирогч Далмен Таббсийн бие хэдэн сарын турш муу байжээ. Түүний толгой өвдөх, дотор муухайрах, юм бүдгэрч харагдах, суулгах зэрэг сөрөг шинж тэмдгүүд илрэх болсон аж. Иймд эмнэлэгт хүргэхэд нүд нь хордсон гэдэг онош гарсан байна.

Ийнхүү энэ сарын 1-ний өдөр  хордсон шалтгаанаа олохоор гэрээ нэгжиж эхэлсэн байна. Тэгтэл арваннэгэн хоосон хайрцаг, арван хоосон шил, зургаан нүдний дусаалгын сав байхыг илрүүлжээ.. Иймд нөхрөө хордуулах гэсэн хэрэгт буруутган эхнэрийг нь баривчилж, шүүхэд хэргийг нь шилжүүлсэн аж.  Мөн хохирогчийн хэлж буйгаар, “Би хоёр хүүхдээ над шиг хордуулсан байхвий гэж эмээж байна” гэжээ.

Дараагийн шүүх хурал аравдугаар сарын 30-нд болох талаар “Crime Watch Daily” өнөөдөр мэдээллээ.

Chandra Vayu Stevens Read зурган илэрцүүд

Ж. Шагай

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top