АНУ шинэ алсын тусгалтай цөмийн далавчит пуужинтай болох нь ээ. Америкийн цэргийн агаарын хүчин стратегийн зэвсэглэлд зориулан цөмийн далавчит пуужин зохион бүтээх гэрээг “Lockheed Martin”, “Raytheon” корпорацуудтай байгуулсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Пуужинг 4-5 жилийн хугацаанд зохион бүтээх ёстой гэнэ.
Гэхдээ пуужингуудыг бүгдийг нь цөмийн цэнэгт хошуугаар тоноглохгүй гэжээ. Туршилт хийхэд заримыг нь ашиглаж, заримыг нь нөөцөнд үлдээх юм байна.
Стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцууд дээр байрлуулах зориулалттай далавчит пуужингуудад 10 тэрбум доллар зарцуулна гэсэн таамаг байгаа аж. Үүнээс харахад АНУ маш олон тооны ийм төрлийн пуужинтай болох нь ээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
Anus bolohoor tsumiin zebseg dalavchid puujin bugdiin hj boldog hoid solongos iran zereg ulsuud bolohoor bolohgui uchnuun horig taviadl
Юу л болоод байна даа, дайн болох вийдээ энэ чинь одоо