Барселонад халдсан этгээдийг бусад хоригдлууд нь алахыг завдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

Испанийн “Сото-дель-Реал” шоронд хоригдож байгаа Барселонад халдлага үйлдсэн этгээдийг бусад хоригдлууд нь ална гэж сүрдүүлэх болжээ. “El Pais”-д мэдээлснээр, Дрисс Оукабир гэх уг хоригдол руу бусад нь цонхоор хашгирч, хашаанд гарч ирэхэд нь ална гэж сүрдүүлж байгаа аж.

Барселонад халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг болох Дрисс Оукабирыг тусад нь ганц хүний өрөөнд хорьж байгаа гэнэ. Түүний амь насанд заналхийлж байгаа учир нэмэлт хамгаалалт шаардлагатай болжээ. Каталонийн цагдаа нар одоо түүний дүүг хайж байгаа аж.

Барселоны төвд энэ сарын 17-нд нэгэн фургон гудамжаар явж байсан хүмүүс рүү дайран орсон билээ. Энэ халдлагаар 15 хүн нас барж, 130 хүн гэмтэж бэртсэн юм. Санаатайгаар үйлдсэн энэ халдлагыг хэт даврагч “Исламын улс” бүлэглэл үйлдсэнээ хүлээжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
moli(202.9.40.110) 2017 оны 08 сарын 27

Alchih heregtei shd

0  |  0
Top