Тайландын Дээд шүүх Ерөнхий сайд асан Йинглак Чинаватыг баривчлах шийдвэр гаргажээ. “ВВС” агентлагийн мэдээлснээр, экс Ерөнхий сайдын хэргийг хэлэлцэхэд тэрбээр өөрөө очоогүй учир энэ шийдвэрийг гаргасан байна. Йинглак Чинаватын өмгөөлөгч нар нь түүний хэргийн тогтоолыг хэлэлцэхээ хойшлуулахыг Дээд шүүхээс хүсч байжээ. Шүүх тэдний хүсэлтийг хүлээж авалгүй Ерөнхий сайд асныг баривчлахаар болж, хэргийг нь уншиж сонсгох хугацааг ирэх сарын 27-нд болгон хойшлуулсан байна.
Йинглак Чинаватыг дэмжигч олон зуун хүн шүүхийн байрны гадаа цугларсан байжээ. Экс Ерөнхий сайд өөрийн талынхандаа хандан эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг уриалсан байна. Тэрбээр шүүхийн байранд очиж чадаагүй нь эрүүл мэндээс нь болжээ. Өмгөөлөгч нар нь одоо түүнийг баривчлуулахгүй байх арга хайж байгаа аж.
2011-2014 онд Тайландын Ерөнхий сайд байсан Йинглак Чинаватыг эрх мэдлийнхээ хугацаанд улсад 14.8 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж шүүх баталжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
шударга улс юм.