Их Британийн Букингемийн ордны ойролцоо цагдаагийн биед халдсан хэрэг гарчээ. Хутгатай этгээдийн үйлдсэн энэ хэргийг терроризмын эсрэг тэмцэх хэсэгт шилжүүлсэн талаар Скотленд-Ярдын сайтад мэдээлжээ. Халдлага үйлдэх гэсэн байж болзошгүй 26 настай залууг баривчлан Лондон хотын цагдаагийн газар байцааж байгаа аж.
Залуу өчигдөр орой Букингемийн ордны ойролцоо байсан цагдаагийн машины дэргэд машинаа тавьжээ. Түүний гарт том хутга байгааг харсан цагдаа залууг баривчлах гэхэд тэрбээр гарыг нь шархдуулсан байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Surjin britanichuud