Оросын найруулагч Кирилл Серебренников алдарт Виктор Цойд зориулан “Зун” гэх киног бүтээж байгаа билээ. Тэгвэл найруулагч, “Гоголь-Центр”-ийн дарга Кирилл Серебренниковыг энэ сарын 22-нд баривчилжээ. Түүнийг 68 сая рублийг луйвардсан гэж буруутгасан байна. Улсын төсвөөс нэгэн төсөлд хуваарилсан мөнгийг завшсан гэж үзжээ. Харин К.Серебренников өөрийгөө буруугүй гэсэн байна.
К.Серебренниковт арга хэмжээ авах тухай шүүх хурал түүнийг баривчилсны маргааш нь болжээ. Тэр өдөр шүүхийн байрны гадаа хойд хөршийн алдартнууд эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Найруулагч Борис Хлебников, Владимир Мирзоев, жүжигчин Юрий Колокольников, сэтгүүлч Леонид Парфенов зэрэг алдартнууд уг арга хэмжээнд оролцжээ.
Түүнчлэн Оросын нөлөө бүхий алдартнууд болох Евгений Миронов, Филипп Киркоров, Иван Ургант, Чулпан Хаматова, Данила Козловский, “Их театр”-ын захирал Владимир Урин, нэрт Ксения Собчак, Максим Виторган нар найруулагч Кирилл Серебренниковыг өмөөрөхөө илэрхийлсэн байна.
К.Серебренниковын бүтээж буй Виктор Цойн тухай киноны зураг авалтыг зогсоож магадгүй гэнэ. Түүнийг баривчлагдахын өмнөхөн Санкт-Петербургт Сөүлээс БНСУ-ын жүжигчин 36 настай Тео Ю иржээ. Тэрбээр “Кино” хамтлагийн гоцлол дуучин, домогт Виктор Цойн дүрийг бүтээх юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
Манай хэдэн бөхчүүд чинь энэ багтарсан өдрүдэд овоо жаахан гэгээ ороуулх нь, яамай. Сайхан залуустаа баяраллаа.
umhii orosuud yndesnii uzel gargaj bgaa yumaa oilgomjtoi
MUNHNARAN EEJEE
Уг нь гоё кино хийх нь дээ