Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай уулзалт хийжээ. Сири болон түүний холбоотнуудын терроризмтой хийх тэмцэлд олсон амжилт нь Израилийн Ерөнхий сайдыг түгшээсэн байна. Израиль улс одоо Иран улс шиитүүдийг зохицуулахаар хүч гаргана гэж болгоомжилж байгаа аж. Тель-Авив нь Сирийн асуудлаарх ямар ч яриа хэлэлцээрээс татгалзаж байгаа юм.
Биньямин Нетаньяху бүс нутгийн нөхцөл байдалд өөр арга хэмжээ авах зорилготойгоор Путинтэй уулзахаар ОХУ руу нисчээ. Израиль улс Оросын тусламжтайгаар бүс нутагт нөлөөгөө хадгалж үлдэхийг эрмэлзэж байгаа бололтой.
Сүүлийн хэдэн долоо хоногт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цэргүүд Сири, Ирак, Ливан дахь “Исламын улс” бүлэглэлийг ялж байгаа талаар мэдээлсэн. Бусад хэт даврагч бүлэглэлүүдэд эзлэгдсэн газрууд ч одоо цэвэрхэн болжээ. Ливаны арми энэ сарын 20-нд Сиритэй хиллэх 87 кв.км уулын хэсгийг хэт даврагчдаас чөлөөлсөн байна. Харин өчигдөр олзны хүмүүсийн асуудлаар хэлэлцээр хийхээр дайралтаа түр зогсоожээ. Ливаны “LBC News” телевизийн мэдээлснээр, тус улсын цэргийнхэн “ИУ”-ын байршилд шийдвэрлэх цохилт өгөхөөр бэлтгэж байгаа аж.
Израилийн цэргүүд Голаны өндөрлөгт.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
Путин ахдаа ханджээ,
Израйль ч айгаад байдаг улс биш ээ.Дандаа байлдаад дандаа ялаад байдаг улс шүү дээ.Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал Израйль болон бусад Арабын улсуудад сөрөг үр дагавар авчирна.Израйль өөрөө цөмийн станцтай улс.Иранаас ч айхгүй.Хөөе сэтгүүлчээ Израйль Иранаас болгоомжилоод гээд бичвэл болох байж дээ.