Энэтхэгийн шашны тэргүүнийг хүчингийн хэргээр баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

Энэтхэгийн бурханы шашны тэргүүн Гурмит Рам Рахим Сингхийг хүчингийн хэрэгт буруутган баривчилжээ. Харин шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Мөргөлдөөнөөр 38 хүн амиа алдаж, 250 орчим хүн шархаджээ. Шашны удирдагчийг дэмжиж байгаа иргэд байшин барилгыг бүслэн цагдаагийн болон хэвлэл мэдээллийнхний автомашин руу дайрсан байна.

Харьяна мужид сургуулиудыг хааж, интернэт хэрэглэх боломжгүй болгожээ. “RT” агентлагийн мэдээлж байгаагаар, шашны нөлөө бүхий удирдагч Рам Рахим Сингхт холбогдох хэргийн мөрдлөг 2002 онд эхэлсэн байна. Нэгэн иргэн Энэтхэгийн Засгийн газарт захидал бичиж, шашны тэргүүнийг хүчингийн хэрэгт буруутгасан байжээ. Мөн хоёр хүн уг захидалтай ижил зүйл өгүүлсэн өргөдөл өгсөн байна.

Шашны тэргүүнийг өмөөрсөн иргэдийн жагсаалыг тараахаар цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Улмаар жагсаал мөргөлдөөн болон хувирч, олон газар эмх замбараагүй байдал үүссэн байна. Рам Рахим Сингхийн суудаг байсан хийдийн гадаа л гэхэд зургаан хүн амиа алджээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top