Трамп Обамагийн хоригийг цуцална

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 29

АНУ-ын Төрийн тэргүүн Доналд Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн тавьсан цагдаагийн албан хаагчид зэвсэг хэрэглэхийг хязгаарласан хоригийг цуцлахыг эрмэлзэж байна. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама цагдаагийн албан хаагчид армид хэрэглэдэг зэвсгүүдийг хэрэглэхийг хориглох нь зөв гэж үзсэн билээ. Тэгвэл 45 дахь Ерөнхийлөгч Д.Трамп цагдаа нарын аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ хоригийг цуцлах нь зүйтэй гэжээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, Трампын тушаал 1033 хөтөлбөрийг бүхэлд нь сэргээхэд чиглэжээ. Энэ хөтөлбөр нь цагдаагийн албан хаагчид армид хэрэглэдэг зэвсгийг хэрэглэж болно гэсэн агуулгатай аж. АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнс удахгүй энэ хөтөлбөрийг сэргээсэн талаар мэдэгдэл хийх юм байна.

Барак Обама 2015 онд Фергюсон хотод болсон эмх замбараагүй байдлын дараа уг хоригоо тавьсан билээ. Тус хотод эмх журам тогтоох үеэрээ цагдаа нар иргэдтэй харгис харьцсан гэж америкчууд эсэргүүцэл илэрхийлсэн юм. Нэгэн цагдаа 18 настай өнгөт арьст залуугийн аминд хүрч, АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Зөвхөн Фергюсон хотод ч бус АНУ-д хэд хэдэн газар цагдаагийн албан хаагч иргэдийг баривчлах үеэрээ харгис хандсан тохиолдол гарч байв. Цагдаа нар ихэвчлэн өнгөт арьстай иргэдийн эсрэг хүч хэрэглэж, тэдний аминд хүрсэн тохиолдол олон гарчээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баба(202.9.41.97) 2017 оны 08 сарын 29

тэнэг Трамп зэвсэг хэрэглэхийг эргээд дэмжлээ

0  |  0
Top