Хэрцгий Ерөнхийлөгчийн тэмцэл Филиппинийг аврав уу

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 29

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте сонгогдсоноосоо хойш жил гаруй хугацаанд хар тамхины эсрэг тэмцэл өрнүүлж байна. Тэрбээр улсаа хар тамхигүй, мансууруулах бодис хэрэглэдэг хүнгүй орон болгоно гэж эрс шулуун зүтгэж байгаа билээ. Дутерте цагдаа нартаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан этгээд эсэргүүцэл үзүүлвэл буудахыг зөвшөөрсөн нь дэлхий даяар шуугиан тарьсан юм. Түүнийг хүний эрхийг зөрчиж байна гэж олон улс шүүмжилсний хариуд Дутерте бусад улсын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулсан. Тэрбээр олон улстай тангараг тасран байж тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

Хагас сая хүнийг шууд баривчлан шорон руу илгээсэн “шийтгэгч” хочит Ерөнхийлөгч дахин хатуу тушаал гаргажээ. Родриго Дутерте хууль сахиулах байгууллагын ажилтнуудад “Баривчлах үед хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа “солиотой юмнууд”-ыг устга” гэж тушаасан байна. “Гэхдээ хүний амийг хууль бусаар хороож болохгүй” гэж Р.Дутерте хэлжээ.

Филиппин улс олон улсын хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцлийг үл хайхран хар тамхичдыг баривчилж, арга хэмжээ авсаар байх гэнэ. Харин саяхан цагдаа нар 17 настай сурагчийг хөнөөснийг зөвтгөхгүй гэж хэрцгий Ерөнхийлөгч хэлжээ. Цагдаа нар албан үүргээ зөрчсөн учир шүүхэд аваачина гэсэн байна.

Ерөнхийлөгч болохоосоо өмнө хотын дарга байхдаа “шийтгэгч” хочтой байсан Родриго Дутертегийн тэмцэл хууль бус мэт. Гэхдээ 2016 оны зунаас эхэлсэн түүний тэмцлийн ачаар одоо Филиппиний гудамжаар тайван алхаж болохоор болсон гэж олон улсын судлаач шинжээчид дүгнэж байна. Тус улсад хар тамхины наймаа газар авч, гэмт хэргийн үүр уурхай болсон байсан бол одоо харьцангуй аюулгүй болжээ. Ард иргэд нь ч гудамжаараа тайван алхаж, амьдралдаа сэтгэл хангалуун болжээ.

Бүгд найрамдах Филиппин улс нь Зүүн өмнөд Азийн орон юм. Нийслэл Манила хотод нь хар тамхидалт хамгийн их байжээ. Тус улс 90 сая орчим хүн амтай. Эдийн засгаараа дэлхийд 46-д ордог нөлөө бүхий орон юм. Филиппин одоо Хятад, ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг илүүд үзэж байгаа аж. Гол хамтрагч байсан АНУ-тайгаа өнгөрсөн жилээс түнжин хагарах болсон билээ. Дутерте хар тамхины эсрэг ажиллагааг нь хатуу шүүмжилсэн Барак Обаматай уулзалтаа цуцалж, АНУ-тай хамтын ажиллагаагаа зогсооно гэсэн юм. Тэрбээр улсынх нь хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа АНУ, НҮБ-ын эсрэг зогсохоо илэрхийлж, Хятад, Орос гэх хоёр том хамтрагчтай байхад Америк сонин биш гэж үзжээ.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.116) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч өвс татдаг тээвэрлэдэг хүмүүстэй тэмцэх хатуу хууль гаргах байлгүйдээ

1  |  0
Зочин(202.70.46.239) 2025 оны 03 сарын 13

Монголд бол хар тамхичин баячууд болон АВИЛАГЧИДААС бол шууд л чадахгүй гэхийн бна даа

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Эзэнтэй улс гэж сайхан юм Харин Монгол улс эзэнгүй төр байх Гадныхны арга барилаар л байх шиг Сэм ах буюу Цагаачидын орон гэг дэх Нэгдсэн улс Америк арга барил хэт барууний болон еврей бодлогоор л Монгол орныг маань тархийг угаах гэж дээ

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Манайх төр тамхичидаа бага дээр нь нам дарахгүй бол хожмийн уршигийг давж гарч чадахгүй шүү энэ бол гашуун үнэн

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Манай Төр шургалсан этгээдүүдийг нэг мөр шалгавал 76 хүнээс нэг ч хүн цэвэр уснаас хуурай гарч чадахгүй нь лавтай

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Манай Монгол улсд Филлипиний ерөнхийлөгч шиг л хатуу самар байх хэрэгтэй. Хармсалтай нь манайд зоригтой тууштай аавын хүү гарч ирэх нь юу л бол доо

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Энэ хэдэн төрд шургалсан Хулгайч нар 3 сая иргэндээ хүрч үйлчилж чадахгүй байна шүү дээ.Зөвхөн өөрийн эрх ашиг сонирхолийн үүднээс л хандаж байгаа ш дээ

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Төр шургалсан Хулгайч Луйварчин Авилгачдыг нам дарах хэрэгтэй .Монгол улсын хөгжилийг хэн хойш нь татаж байна. ЭНэ хэдэн цөөнх гэр бүл хулгайч луйварчин авилгачид л байхгүй өөр хаачих юм

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Хэрэв Хууль чанга байх юм бол өнөө Хар тамхичид нь хүний эрх Монгол улс ардчилсан эрх чөлөө чөлөөт ертөнц амьдарч байгаа юм чинь гээд гээд унгас алдах байлгүй дээ

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Манай Монгол улс 76000 мянган Хар тамхичинтай.Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд их холбогдох болсон энэ нь гашуун үнэн Харин ХЗДХ-газар аргаа барах даа л Хар тамхичидад зориулсан сувилалын төв барих тухай яригдаж байх жишээний

1  |  0
Хүслэн(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч маань энэ хүн шиг зоригтой хөдлөөсэй.

1  |  0
ядуу монгол(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

Зоригтой залуу. Манайд ирээд хэдэн луйварчдыг цэвэрлээд өгөөсэй.

1  |  0
зочин(202.179.25.204) 2025 оны 03 сарын 13

нээх худлаа хүний эрх мэрх ярьж солиорч байх хооронд улс үндэстэн нь хар тамхинд живж байхыг харснаас ийм алхам хийсэн нь дээр шдээ...

1  |  0
зочин(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Маш зөв

1  |  0
ард(66.181.190.88) 2025 оны 03 сарын 13

ЭЗЭНТЭЙ УЛС ГЭЖ САЙХАН ЮМДАА ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЧ ЛУЙВАРЧ НАРЫГ ИНГЭЖ УСТГУУЛАХ ЮМСАН

1  |  0
Zochin (66.181.185.146) 2025 оны 03 сарын 13

Neg jil tureeseer avch ajilluulah yumsan daa

1  |  0
зочин(103.10.22.164) 2025 оны 03 сарын 13

монголд л баисан бол оффшорчид будаа

1  |  0
darvin (202.55.180.2) 2025 оны 03 сарын 13

ANU bol hunii erhiig deedlene geh nereer har tamhichidaa oogshuulceer baidag baih er hun uuregee bieluulchiheed daraa nii erhee zov edleh heregtei

1  |  0
б(202.72.245.122) 2025 оны 03 сарын 13

Маш энэрэнгүй учраас чөтгөр шулмын хорлолоос бусдыг аврах гэж шийдэж

1  |  0
mgl(43.228.129.77) 2025 оны 03 сарын 13

har tamhind orson bol duusaa. 5% ni gardag 95% duusdag ayultai ed gesen shuu.

1  |  0
Зочин(66.181.179.215) 2025 оны 03 сарын 13

Нэгэнт хар тамхинд орсон хүн бусдыг хайрлах энэрэх сэтгэлээ алдаж, юу чхийхээс буцахгүй болдог гэсэн. Одоо яая гэхэв хохино

1  |  0
Зочин(119.40.102.10) 2025 оны 03 сарын 13

Авилгалын хэрэгт холбогдсон бол буудан алдаг болох юмсан.

1  |  0
zochin(120.142.31.236) 2025 оны 03 сарын 13

ene hun zov ym hiij bna

1  |  0
Болд(202.9.41.97) 2025 оны 03 сарын 13

энэ хүн зөв зүйл хийсэн. мэдрэл муутай хар тамхичдыг алахаас өөр арга байхгүй.

1  |  0
Zochin(112.225.134.191) 2025 оны 03 сарын 13

Yag unen muusain har tamhivhinguudaar yadgiin amid yavaad yanaa tamhia tataal ter humuus yug ch hiine hun alah bol yu ch bish ard tymnen taivan saihan amidrah shig saihan yum haa ch ugui.

1  |  0
аах(124.158.77.15) 2025 оны 03 сарын 13

өөрийн юм өөртөө зөв. ард иргэд нь тайван амгалан болсон бол боллоо шүү дээ.

1  |  0
Top