АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү бага Доналд Трампыг ОХУ-тай холбоотой гэж хардаж сэрддэг билээ. Тэгвэл бага Трамп энэ асуудлаар Сенатдаа тайлбар өгөхөөр болжээ. Хуралдаан ойрын хугацаанд болж, Трампын том хүү Оросын нөлөө бүхий хүмүүстэй холбоотой үгүйгээ байцаалгах аж.
“The New York Times” сонин хэдэн сарын өмнөөс Трампын хүүг Оросын өмгөөлөгч Наталия Весельницкаятай уулзсан, түүнтэй холбоотой байдаг гэж мэдээлж ирсэн. Мөн Оросын Элчин сайдын яамныхан болон бизнесменүүдтэй Трампын хүргэн, ахлах зөвлөх нь болох Жаред Кушнер уулздаг гэж АНУ-ын Сенат буруутгадаг билээ. Трампын охин Иванка ах Доналдынхаа хамт энэ “хэрэг”-т мөн холбогдоод байгаа юм. Саяхан АНУ-ын хэвлэлүүд Трампын хүргэн болон охиныг нь Оросын тэрбумтан Роман Абрамовичтой нягт харилцаатай байдаг талаар мэдээлсэн.
Орос улс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх хэргийг шалгаж байгаа билээ. Үүн дээр нэмэгдээд Трампын ахлах зөвлөх Жаред Кушнер болон хамт ажилладаг байсан зарим хүмүүсийг нь ОХУ-тай холбоотой гэж шалгаж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 4 )
HOLBOOTOI BAIH. GEHDEE TER NI BURUU ZUIL BISH
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
манай сонгуульд ч нөлөөлсөн байж мөгөднүй штээ. Баттулга Оросын төмөр замтай холбоотой байх даа. Тэгээд л энэ 20 зууны галт тэргээр одоо болтол зорчдог нь худлаа биш дээ. Манай энэ галт тэрэг цагт 60 км/цхг хурдалдаг гэсэн. Дэлхийд одоо 350 км /цагийн хурдтай галт тэргээр зорчиж байна. Энэ л нэг сонин байгаам даа. Нэг есондоо бүх л шөнөжингөө явж Сэлэнгэ орохгүй 1 цагийн дараа очно гэсэн үг шүү дээ. Гоё л байгаам даа ингэвэл.