Солонгосын хойгийн асуудлыг цэрэг дайны аргаар шийднэ гэж байхгүй гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30

НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя “БНАСАУ-тай цэрэг дайны аргаар асуудлыг шийдэх нь байж боломгүй зүйл. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд Солонгосын асуудлаар ямар арга хэмжээ авахаа тодорхой заах хэрэгтэй. Харилцан дайсагнасан замаар бүс нутгийн нөхцөл байдал дээрдэхгүй гэдгийг бид ойлгох ёстой” гэжээ.

НҮБ дахь Оросын элчин төлөөлөгч мөн Хойд Солонгосын эсрэг нэг талт хоригоос татгалзах хэрэгтэйг хэлж байна. БНАСАУ өчигдөр ээлжит удаагаа баллистик пуужин хөөргөсөн юм. Пуужин хол зайг туулан Японы газар нутгийг давж унасан нь тус улсын эрх баригчдыг болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хөдөлгөөнд оруулаад байна.

БНАСАУ-ын эсрэг тавьсан НҮБ-ын хориг арга хэмжээ нь хохирлыг л авчирлаа гэж ОХУ үзэж байгаа аж. Хоригоо чангатгаад ашиг олохгүйг сануулж байгаа ОХУ нь БНАСАУ-тай дипломат замаар асуудлыг шийдэхийг уриалдаг билээ. Гэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дипломат яриа хэлэлцээрээс татгалзаж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлдэг. Ким Жон Унтай дипломат хэлээр яриад ойлгохгүй учир өөрийнх нь аргаар сүрдүүлсэн өнгө аясаар харьцана гэж Трамп хэлж байсан юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
007(112.72.11.106) 2017 оны 08 сарын 31

Империлистуудын эсрэг сайн үзэж байна.Дайн болвол Япон Өмнөд солонгос л хэлмэгдэнэ шүү дээ

0  |  0
би монгол(202.9.40.238) 2017 оны 08 сарын 30

Оросууд Хойдын талд байдаг

0  |  0
ппддл(43.228.129.131) 2017 оны 08 сарын 30

Оросууд хойд солонгосыг хатгаж байгаад америктай байлдуулж хүчийг нь сулруулах санаатай байдаг юм шиг байгаа юм.

0  |  0
Ваня(202.9.41.97) 2017 оны 08 сарын 30

ким угаасаа дипломат хэл ойлгох биш

0  |  0
Зочин(171.25.193.25) 2017 оны 08 сарын 30

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

0  |  0
Батцэцэг(188.116.11.181) 2017 оны 08 сарын 30

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ

0  |  0
цжуцужэцужэ(43.242.243.149) 2017 оны 08 сарын 30

юун дипломат яриа мариа. оросууд худлаа битгий маягла.

0  |  0
Top