Ким Кардашьян хар салхинд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30

Америкийн реалити шоуны од Ким Кардашьян 500 мянган долларыг “Харви” хар салхины улмаас хохирол амссан хүмүүст хандивлажээ. Тэрбээр гэр бүлийнхээ өмнөөс энэхүү тусламжийг үзүүлж байгаа аж.

“Хьюстон хотын төлөө залбирч байна. Ээж, эгч дүү нарынхаа хамт энэхүү хандивыг Америкийн Улаан загалмай нийгэмлэг болон Аврах армид өгч байгаа юм” гэж Ким бичжээ. Тэрбээр бусад хүмүүст хандан хар салхинд нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж өгөхийг уриалсан байна.

Францын шог сэтгүүл “Charlie Hebdo” саяхан Америкийн Техас мужид байгалийн гамшиг болж байгааг харуулсан хошин зураг хэвлэж байсан юм. Тус мужид одоо хар салхи болж, амиа алдсан хүний тоо 30 хүрээд байна. Мужид учирсан хохирол маш их аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.41.97) 2025 оны 03 сарын 13

болж байна шдээ, хэлбэрдсэн хүүхэн байж байхаар хандив өргөж

1  |  0
Ариунаа(141.170.2.53) 2025 оны 03 сарын 13

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

1  |  0
Энхэ(216.218.222.12) 2025 оны 03 сарын 13

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ

1  |  0
bataa(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

mundag yuma.saixan setgel gargaj tuslaad l

1  |  0
Top