Юлия Липницкая өвчний улмаас спортоо орхилоо

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30

Сочигийн олимпийн алтан медальт уран гулгагч Юлия Липницкая зодог тайлж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэх болсон. Оросын хамгийн залуу уран гулгалтын тамирчин Юлия 19 настай юм. Тэрбээр 15 настайдаа багийн уран гулгалтын төрөлд алтан медаль хүртэж, энэ спортын түүхэнд хамгийн залуу олимпийн аварга болсон билээ.

Сочигийн олимпоор дэлхий дахинд алдаршсан залуу уран гулгагчийг их зүйл харуулна гэж хүмүүс хүлээж байсан ч Юлия өсвөр насны асуудлаасаа болж төдийлөн их амжилт үзүүлээгүй. Гэхдээ л түүний өмнө ирээдүй гэрэлтэж байх үедээ Юлия анорексигоор өвджээ. Хоолноос гарч, эрдэс бодисын дутагдалд орон сэтгэлзүйг нь ч хамардаг энэ өвчнийг эмчлүүлж байгаа залуу тамирчин ОХУ-ын Уран гулгалтын холбоонд зодог тайлах тухайгаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Юлиягийн ээж нь охиноо спортоо орхиж байгаа талаар ярьжээ.

Тэгвэл Оросын бас нэгэн ирээдүйтэй тамирчин Аделина Сотникова гэмтэл авсан байна. Сочигийн олимпийн аварга тэрбээр гэмтлийн улмаас БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпод оролцож чадахгүй болжээ. А.Сотниковагийн дасгалжуулагч, олимпийн хошой аварга Евгений Плющенко Аделина Пёнчаны олимпийг алгасч байгаа ч зодог тайлах болоогүй талаар мэдээлжээ.  



Юлия Липницкая, Аделина Сотникова нар.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(96.48.230.251) 2017 оны 08 сарын 31

Сайн тамирчин юмсан. Харамсалтай л юм

0  |  0
зоригоо(202.9.40.238) 2017 оны 08 сарын 30

Бага хүүхэд сэтгэлзүйгээ л давсангүй юу даа

0  |  0
Top