Узбекистаны анхны Ерөнхийлөгч Ислам Каримовын охин Гульнарад тус улсын шүүх таван жилийн ял оноож, гэрийн хорионд байлгаж байсан юм. Тэгвэл одоогийн эрх баригчид нь түүнийг шорон руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Гульнара Каримовад олон хэрэг тохож байгаа аж. Таван жилийн ял оноож, хаана хорьж байгаа нь ч үл мэдэгдэх нөхцөл байдалд байлгахдаа шүүх экс Ерөнхийлөгчийнхөө охиныг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэж буруутгасан юм. Гульнара гэмт хэргийн бүлэглэл үүсгэн байгуулж, түүнийгээ өргөжүүлж байсан гэх яриа ч бий.
Түүнийг нохойноос доор байлгадаг байж болзошгүй гэж Америкт байгаа хүү нь өнгөрсөн жил хэвлэлийнхэнд захидал бичиж байжээ. Ташкент хотод нэг газар хоригддог гэгддэг Гульнараг нас барсан ч гэж үзэж байсан билээ. Өнгөрсөн жил түүний нэрийг тавьсан оршуулга байна гэж шуугиж байв.
Узбекистаны анхны Ерөнхийлөгч Ислам Каримов 2016 онд нас барсны дараа охин руу нь дайрч эхэлсэн байна. Узбек-афган гаралтай АНУ-ын үйлдвэр эрхлэгчийн эхнэр болсон Гульнара нөхөртэйгөө хамтран улсдаа хэрэгтэй олон зүйлийг хийж, нэр хүндтэй байсан ч эцгийг нь нас барсны дараа түүнийг шоронд хатаахаар шийдсэн бололтой. Бизнес хатагтай, улстөрч, бас поп дуучин Гульнарагийн хувь заяа одоо хэрхэх нь тодорхойгүй болжээ. Олон улсын хэвлэлүүдэд бичиж байгаагаар, Узбекистаны эрх баригчид түүнийг бүх насаар нь шоронд хатаахаар төлөвлөж байгаа аж. Сталиныг нас барсны дараа хүү Василийг нь цөлсөн шиг зүйл Ислам Каримовын охиныг хүлээж байж мэдэх юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
Нэг учир бий
Хэцүү юм даа хөөрхий. Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэж.
Тэнэг хүүхэнбэ