Алина Кабаева залуу гимнастикчидтай барьцав уу

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

Дэлхийн аварга, алдартай уран сайхны гимнастикч Алина Кабаева энэ спортын төрлийн хөтөлбөрийг хүнд болгох хэрэгтэй гэж үзэж байна. Дэлхийн есөн удаагийн аварга, Олимпийн аварга тэрбээр “Уран сайхны гимнастикийн дүрмийг хүнд болгох хэрэгтэй. Уран сайхны гэсэн тодотголтой ч гэсэн энэ бол спорт шүү дээ. Бидний үед тамирчид одоогийнхоос хүнд элементүүд гүйцэтгэдэг байсан. Хагас минутын хугацаанд бид 18-19 элемент гүйцэтгэдэг байсан бол одоо гимнастикчид заавал хийх ёстой 10 элемент гүйцэтгэж байна” гэж “ТАСС” агентлагт ярьжээ.

Уран сайхны гимнастик гэхээр л Алина Кабаеваг төсөөлдөг байсан гэхэд болно. Өдгөө 34 настай тэрбээр сүүлийн жилүүдэд улс төр, нийгмийн зүтгэлтэн болсон билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нэр холбогдсон Алина улс төрд карьер хөөж нам гүм байсан. Уран сайхны гимнастикаар дэлхийд ноёлж байсан тэрбээр залуу үе рүүгээ барьцсан үг шидээд авав уу.

Афины олимп


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
боогий(202.9.40.226) 2017 оны 08 сарын 31

Путиний амраг гоё хүүхэн

0  |  0
Top