С.Лавров: БНАСАУ бүдүүлэг байгаа ч хүч хэрэглэх хэрэггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

Хойд Солонгос уржигдар Японыг давуулан пуужин харваж, нөхцөл байдлыг хурцатгасан талаар Орос, АНУ-ын Гадаад хэргийн яамны удирдлагууд утсаар ярилцжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар БНАСАУ НҮБ-ын тогтоолыг удаа дараа зөрчиж, бүдүүлэг үйлдэл хийж байгаатай санал нэгдсэн байна. Гэхдээ Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэсэн арга хэмжээ авахгүй байхыг Оросын Гадаад хэргийн сайд хэлжээ. Хойд Солонгос өдөөн хатгалга хийж байгаа ч тус улстай дипломат аргаар учраа олох хэрэгтэй гэсэн байр суурин дээрээ ОХУ бат зогсч байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nn(66.181.160.29) 2017 оны 08 сарын 31

ahiin tumen zuw

0  |  0
баттулга(202.9.40.226) 2017 оны 08 сарын 31

оросын зөв

0  |  0
Top