АНУ-ын Сан-Франциско дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар өнөөдрөөс хаагдлаа. Энэ нь Оросын эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. АНУ дипломат дайн зарлалаа гэж оросууд үзэж байна. Гэхдээ ОХУ хариу арга хэмжээ авах гэж яарахгүй байгаа талаар АНУ-д дөнгөж очоод байгаа Оросын Элчин сайд Анатолий Антонов мэдээлжээ.
Сан-Франциско дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэрийнхээ талаар АНУ сарын өмнө мэдэгдсэн билээ. Энэ шийдвэр нь ОХУ өөрийн улс дахь АНУ-ын дипломатуудын тоог цөөлж, 755 ажилтныг нь улсаасаа гаргасны хариу байсан юм.
Консулын газрыг хаах шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрөө гаргасан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлжээ. ОХУ үүнийг эсэргүүцэж байсан ч хоригийг хоригоор хариулах гэж яаралгүй дипломат замаар асуудлыг шийдэх хүсэлтэй байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Putin toohgui ee. Daraagiin nuudel belen l bgaa.