Трамп Төрийн нарийн бичгийн даргатайгаа санал нийлдэггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 01

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд сэтгэл дундуур байгаа аж. Тэд гадаад бодлого дээрээ санал зөрөлддөг билээ. Афганистан, Катар, Куба улстай баримтлах бодлогод тэд эсрэг тэсрэг байр суурьтай байна.

Цагаан ордонд Трамптай санал нийлэхгүй байгаа өөр хүмүүс ч бий. Тухайлбал, Цагаан ордны аппаратын дарга Жон Келли Ерөнхийлөгчтэйгөө таагүй харьцдаг аж. Өмнөх дарга нь ч Трампын шинэ томилгоонуудыг эсэргүүцэн ажлаа орхисон. Сар гаруйн өмнө Трампын хэвлэлийн төлөөлөгч нь туслахтайгаа, Цагаан ордны Харилцаа холбооны дарга зэрэг том албан тушаалтнууд ажлаа өгсөн билээ. Мөн хэвлэл мэдээллийнхний Трамптай харьцаж байгаа нь түүнд таалагдахгүй, ууртай байгаа аж.

Афганистанд цэргийн оролцоо үзүүлж, Катар, Кубатай хаалттай байхыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон эсэргүүцэж байгаа юм. Трампын Афганистаны тухайд баримталж байгаа шинэ стратеги нь холбоотнуудынхаа итгэлийг хадгалж үлдэх, бүс нутагт статус-квогоо бэхжүүлэх зорилготой гэж ажиглагчид үзэж буй. Харин Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон Афганистаны Засгийн газар болон “Талибан” хөдөлгөөнийг болзол тавилгүйгээр энхийн хэлэлцээр хийхийг дэмжиж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top