Энэтхэгийн Мумбай хотод өчигдөр орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 32 болжээ. “ANI”-д мэдээлснээр, нуранги доороос 47 хүнийг авраад байгаа аж. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Барилга 100 жилийн өмнө баригдсан байсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Өчигдөр 10 гаруй хүн нас барсан гэж мэдээлж байсан бол өнөөдөр энэ тоо 32 болтлоо нэмэгдлээ. Энэтхэгт жилд олон барилга нурдаг байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )