NASA-гийн Дэлхийтэй ойролцоо биетүүдийг судлах төвөөс “Флоренц” гэх аварга том сансрын биет өнөө шөнө дэлхийтэй ойрхон зөрөх талаар мэдээлжээ. 4.6 км өргөн энэ биет дэлхийгээс долоон сая километрийн зайтай нисч өнгөрөх аж. Хол сонсогдож байгаа ч сансар огторгуйн хувьд энэ нь богино зай юм. Өмнө нь дэлхийтэй ойрхон зөрж байсан биетүүдээс хамгийн том нь энэ юм байна. Гэхдээ дэлхийд ямар нэгэн аюул учруулахгүй гэнэ. Аюул учрууллаа ч олон зуун жилийн дараа л гэхээс одоогоор аюулд хүргэхээр ойрхон зөрөх биет байхгүй аж.
“Флоренц” сансрын биет өмнө нь 1890 онд дэлхийтэй ойрхон зөрж байсан бол дараагийн ойртолт нь 2500 онд тохионо гэж эрдэмтэд тогтоожээ. Энэхүү биетийг дэлхийтэй ойртоход нь судлах боломж бүрдсэн байна. Сансрын аварга биет дэлхийтэй мөргөлдвөл ямар хохирол учруулахыг судлах нь NASA-гийн нэг том ажил юм. Дэлхийд ноцтой хохирол учруулж болзошгүй сансрын биет 2880 онд дэлхийд ойртож ирэх аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Ene uyd huslee shivnedeg gesen.