Хойд солонгос цөмийн хөтөлбөрөөрөө заналхийлж байгаагийн хариуд БНСУ ч гэсэн цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэсэн мэдээлэл сүүлийн хоёр хоногийн халуун сэдэв байлаа. Өмнөд Солонгост АНУ цөмийн зэвсэгээр тусалж байна гэсэн мэдээлэл ч гарсан. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үүнийг үгүйсгэж, АНУ-ын цөмийн зэвсэг тус улсад орж ирсэн байх боломжгүйг хэлж байна. Харин олон улсын шинжээч, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, Өмнөд Солонгос нь АНУ-ын тусламжгүйгээр өөрөө ч цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх боломжтой аж.
Сөүл 1970 онд царцаасан байсан цөмийн хөтөлбөрөө эргүүлэн хөгжүүлэх арга хэмжээ аваад байж магадгүй гэнэ. Цөмийн бөмбөг бүтээх төлөвлөгөө, чадамж БНСУ-д байгаа нь бүс нутагт дайн дэгдэж болохоор нөхцөл байдлыг үүсгээд байна.
БНАСАУ мягмар гарагт ээлжит удаагаа баллистик пуужин харвасан нь Японы газар нутгийг давж унасан билээ. Тус улс ийнхүү хөрш орнууддаа төдийгүй дэлхийд заналхийлж байгаад АНУ, Япон тэргүүтэй олон орон бухимдаж буй. Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлэхээр АНУ цэргийн хүч хэрэглэх вий гэдгээс ОХУ тэргүүтэй орнууд болгоомжилж байна.
Өмнөд Солонгосын тусгай хүчний дайчид терроризмын эсрэг сургуулилтын үеэр.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )