Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод эмх замбараагүй байдал үүсч, 20 орчим хүн гэмтэж бэртжээ. “Todo Noticias”-ийн мэдээлснээр, ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нар болон сэтгүүлчид ч гэмтсэн байна. Хууль, хамгаалалтынхан 23 хүнийг баривчилжээ. Эсэргүүцлийн жагсаал гарах болсон шалтгаан нь өнгөрсөн наймдугаар сарын эхээр нэгэн жагсагч сураггүй алга болсон явдал аж.
Буэнос-Айрес хотод өмнө нь ч цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )