Москвад хичээлийн шинэ жилийн нээлт дээр амиа золиослох гэж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 02

Хойд хөршийн нийслэл Москва хотод өчигдөр халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ. Оросын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, зэвсэгтэй явж байсан хоёр этгээд нь төв ази гаралтай байсан аж. Тэд хичээлийн шинэ жилийн нээлт дээр халдлага үйлдэхдээ өөрсдөө амиа золиослох гэж байснаа хүлээжээ.

Есдүгээр сарын 1-нд ОХУ-ын нийслэлд халдлага үйлдэхийг хэт даврагч “Исламын улс” бүлэглэл төлөвлөсөн байх магадлалтай гэнэ. Баригдсан хоёр этгээдийн нэг нь тус бүлэглэлтэй холбоотой байжээ. Түүний гэрээс үүнийг нь нотлох зүйлүүд олдсон байна.

Террористууд хүн ам олонтой том хотуудыг сонгон халдлага үйлдэхийг санаархдаг билээ. Тэд олон хүн цугларсан арга хэмжээ болон нийтийн тээврийг сонгон халдаж болзошгүй байгаа тул сонор сэрэмжтэй байхыг ОХУ уриаллаа.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top