АНУ Хойд Солонгосын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй БНАСАУ-ын цөмийн туршилтууд болон бүс нутагт учруулж байгаа аюулын талаар ярилцжээ. Тэд бүс нутагт үүссэн нөхцөл байдлын эсрэг болон улс орноо хамгаалсан арга хэмжээнүүд авч, шаардлагатай тохиолдолд хамтран арга хэмжээ авна гэсэн байна. Хоёр улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж, цаашдаа нягт хамтын ажиллагаатай байхаар тохиролцжээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “БНАСАУ-тай дипломат шугамаар, энгийнээр гээд байж болох бүхий л аргаар хэл амаа ололцохыг хичээнэ. Ингээд бүтэхгүй бол улс орноо болон холбоотнуудаа хамгаалж цөмийн боломжоо ашиглана” гэлээ.

Мөн БНСУ Хойд Солонгосын пуужингийн туршилтуудын эсрэг баллистик пуужин туршсан билээ. БНАСАУ өчигдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарлажээ. Энэхүү нь тив хоорондын тусгалтт баллистик пуужинд суурилуулахаар бүтээгдсэн байна. Хойд Солонгосыг устөрөгчийн бөмбөг туршсан гэж яг баттай тогтоогоогүй ч тус улсын цөмийн туршилтаа явуулдаг газраас 6.3 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Олон улсын шинжилгээний байгууллагуудын тооцоолсноор, БНАСАУ-ын устөрөгчийн бөмбөг нь 120 килотонн аж. Энэ нь тус улсын өмнө нь туршиж байсан цөмийн зэвсгүүдээс 10 дахин хүчтэй юм.

БНАСАУ 2016 оны эхээр устөрөгчийн бөмбөг бүтээн туршиж байсан билээ. Тус бөмбөгийн хүчнээс хол илүүг өчигдөр туршсан байх боломжтойг шинжээчид хэлж байна. Тус улс пуужингуудаа ч улам боловсронгуй болгосоор байгаа юм. Шинжээчдийн тооцоолж байгаагаар Ким Жон Ун 2018 он гэхэд АНУ-д хүрэх чадалтай цөмийн зэвсэг бүтээх даалгаврыг мэргэжилтнүүддээ өгсөн гэх. Ким удирдагч АНУ-ыг сүрдүүлэн Гуам руу пуужин харвана гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт харвасан пуужин нь Японы газар нутгийг давж унасны дараа хөрш орнууд нь болон АНУ цэргийн бэлэн байдалд байна.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шударга(66.181.185.111) 2017 оны 09 сарын 04

БНАСАУ ЫН ЗАЛУУ УДИРДАГЧ КИМ ЖОН УН МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

0  |  0
zochin(103.229.123.5) 2017 оны 09 сарын 04

Hoid so g demjeed bgaa yumnuud hood so ruugaa zailaa

0  |  0
gal(66.181.187.65) 2017 оны 09 сарын 04

HOID RUU TSOMIIN PUUJIN HARVAH HEREGGUI AYSIIN N DAGAAD BAILDAH HEREGTI

0  |  0
0000(103.10.23.123) 2017 оны 09 сарын 04

Эх орноо гадний түрэмгийлээс батлан хамгаалах гэж зэвсгэлэж байгаа нь юун буруу гэж Харин ч зөв Энэ улс юугаа хийх нь өөрийн дурын хэрэг бусдад ямар хамаатай юм Энэ зэвсэг бол тэртээ тэргүй дэлхий дээр Дэлхийгээ сөнөөж чадхаар хангалтай их байна Үүний урдаас адилхан хүчтэй зэвсэгтэй байж сөрөж зогсож чадах биш үү

0  |  0
t(103.229.121.62) 2017 оны 09 сарын 04

Hoiduud sain bna delhiig chichruilj bna

0  |  0
Зочин(202.9.41.97) 2017 оны 09 сарын 04

Маш сайн орчуулга сүүлийн үед танай гадаад мэдээ их сайн байна шүү баярлалаа

0  |  0
zochin(202.9.42.176) 2017 оны 09 сарын 04

Amerik sonotugei solongos mash zow bna horhoi hurtel biedee hurbel atirdag amerikiig tsus nulimas dagaj hagalah butargah uil ajilgaa ywuuldag

0  |  0
ИРГЭН(202.72.245.205) 2017 оны 09 сарын 04

ЭНЭ ДҮНХҮҮ ГУРАВДУГААР КИМЧИ БАЙГАА ГАЗРЫГ НЬ ОЛООД Л ПУУЖИНДЧИХ ТЭГЭЭД БОЛОО ХӨӨРХИЙ ЗОВСОН ХОЙДЫН ИРГЭД ИХ БАЯРЛАНАДАА

0  |  0
иргэн(103.10.23.123) 2017 оны 09 сарын 04

Энэ хориг энээ тэрээ чинь Би хооллож болно Чи өлсөж үг Би дуртайгаа хийжболно Чи болохгүй гэсэн адил юм биш үү Ийм доломжлолын исрэг тэмцэн нь Хойдуудын буруу биш

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 04

amerik gej uls delhiigees ugui bolvol delhii neg amrah baihdaa

0  |  0
Зочиш(202.131.226.86) 2017 оны 09 сарын 04

Ард түмнээр нь боож хаагаад өлсгөж алах гээд байхаар хэн ч гэсэн ингэх л байх л даа. Өөрийн бодолтой байхгүй бол манайх шиг гадныханы тоглоом шоглоомын талбар болоод л дуусна даа. Өчнөөн жил бий болгосон өвөг дээдсийнх нь хийж бүтээсэн бүхэн үнэгүйдэж үргүйдэж барууны реклам тархи угаалтаар эдийн засаг нь эргэлдэж эхлэнэ дээ

0  |  0
Иргэн(66.181.160.44) 2017 оны 09 сарын 04

30 настай жаалд дэлхий нийтээрэй дарлуулчих бололтой юм аа

0  |  0
Top