БНАСАУ дахин баллистик пуужин харвах гэж байгаа шинж тэмдгийг Өмнөд Солонгос ажиглажээ. Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт дунд зайн тусгалтай баллистик пуужин харваж, өчигдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан бол одоо ээлжит пуужин турших үйл ажиллагаандаа бэлтгэж байгаа бололтой.
“Рёнхап” агентлагийн мэдээлснээр, БНСУ болон АНУ Өмнөд Солонгосын газар нутагт стратегийн бөмбөгдөгч онгоцууд болон нисэх онгоц тээвэрлэгчийг байршуулах талаар зөвлөлдөж байгаа аж. БНСУ Хойд Солонгосын цөмийн туршилтуудын хариуд баллистик пуужин оролцуулсан сургуулилт хийсэн билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Ene odoo haashaa yugaa shideh geed l baina daa,,,
Kim jon in uragshaa