Хойд хөршийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2018 оны гуравдугаар сард болно. Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин дахин өрсөлдөх нь бараг тодорхой болсон талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Оросууд түүнийг дахин Ерөнхийлөгчөөр харахыг хүсч байгааг олон судалгаа харуулсан билээ.
Тэгвэл Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа хэн хэнтэй өрсөлдөх нь олны сонирхлыг татаж буй. Түүний өрсөлдөгч нь эмэгтэй хүн байж магадгүй талаар хойд хөршийн хэвлэлүүд таамаг дэвшүүлжээ. Путинтэй өрсөлдөх эмэгтэйгээр хамгийн эхэнд “Шударга Орос” намын гишүүн Наталья Великаяг нэрлэжээ. Тэрбээр сонгуульд өрсөлдөх гэж байгаагаа өөрөө албан ёсоор зарлаагүй ч намынхан нь энэ яриаг тараасан бололтой. Дараа нь сэтгүүлч, хөтлөгч, нийгмийн идэвхтэн гээд олон зүйлийг зэрэг хийдэг Ксения Собчак орж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшихээр өрсөлдөхөө одоогоор улс төрийн зүтгэлтэн, профессор Григорий Явлинский, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Алина Витухновская, Төрийн думын гишүүн Владимир Жириновский, үйлдвэр эрхлэгч Сергей Полонский, сөрөг хүчний тэргүүнүүдийн нэг Алексей Навальный нар мэдэгдээд байгаа аж.
Наталья Великая
Ксения Собчак
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
Солигдсон нь дээрдээ. Алийн болгон оросын ард тумэн дэлхийгээс тусгаарлагдаж амьдрах юм. Зэвсэглэлдээ зарж бгаа менгее ард тумэндээ зориулж улсаа дэлхийд нэгтгэн нийгэмшуулсэн нь ононодоо бараг
eebee enhbayriig hiideg shig naad hvvhnee bas shorond hiih heregtei yumiig yaj medhev ,
Путинийг барах хүн байхгүй