Венесуэл улс Испани, Их Британии, Итали, Германд хандан дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхаарууллаа. Эдгээр улсын Элчин сайд нар Венесуэлийн сөрөг хүчний нөлөө бүхий хүн Леопольдо Лопесыг дэмжсэнд тус улс бухимдсан бололтой. Энэ талаар Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса мэдэгджээ.
“Эдгээр Элчин сайд нарыг дуудаж уулзана. Венесуэлийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа үйлдлийг нь эсэргүүцсэн албан ёсны, шийдвэртэй эсэргүүцлийн бичгийг тэдэнд өгнө. Уг үйлдэл нь дахин давтагдвал илүү чухал дипломат арга хэмжээ авах юм” гэж Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Испани, Итали, Германы Элчин сайд нар Европын удирдлагуудтай уулзахаар явах гэж байсан Лилиан Тинториг нисэх буудалд үдэж өгсөн нь бурууджээ. Гэхдээ Л.Тинтори шүүхийн шийдвэрийн дагуу Венесуэлээс гарч чадаагүй аж. Лилиан Тинтори нь 2014 онд Засгийн газрынхаа эсрэг эсэргүүцлийн ажиллагааг удирдаж байсан Венесуэлийн сөрөг хүчний гишүүн Леопольдо Лопесын эхнэр юм. Л.Лопесыг шоронгоос гэрийн хорионд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долдугаар сард шүүх гаргажээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Мадурогийн зөвшдээ