АНУ-ын Филаделфиа хотод нэгэн машин хүмүүс дундуур дайран орж, найман хүн гэмтжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр уг машины жолооч нь эмэгтэй хүн байсан гэнэ. Тэрбээр тоормос нь ажиллахаа больсон гэж мэдүүлсэн байна. Гэхдээ түүнийг согтуу байсан гэж хүмүүс ярьжээ.
Филаделфиа хотын гудамжны үдэшлэгийн үеэр цугларсан байсан хүмүүс рүү гэнэт машин дайран орсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүс дунд жирэмсэн эмэгтэй байгаа аж. Энэ хэргийг террорист халдлага байсан эсэхийг шалгаж байгаа гэнэ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )