Сөүл Ким Жон Уныг устгах чадалтай болов

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

БНАСАУ ээлжит удаагаа пуужин туршихаар бэлтгэж байгааг БНСУ ажигласан билээ. Тус улс тив хоорондын баллистик пуужинг баруун эрэг рүүгээ зөөж байгаа талаар “Asia Business Daily”-д мөн мэдээлсэн байлаа.

Тагнуулын мэдээгээр БНАСАУ цөмийн зургаа дахь том туршилтынхаа дараа буюу өчигдрөөс баруун эрэг рүүгээ пуужин зөөж эхэлжээ. Туршилт нь энэ сарын 9-нд болж магадгүй гэнэ. Энэ өдөр тус улсын боловсролын салбарын ой болох аж.

Тэгвэл БНАСАУ-ын аюул заналхийлэлд хамгийн түрүүнд өртөх Өмнөд Солонгос өөрийгөө хамгаалах арга хэмжээнүүд авч байна. Тус улсад АНУ тусалж байгаа билээ. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Төрийн тэргүүн Доналд Трамп нар утсаар ярьсан байна. Тэд 500 кг-аас илүү жинтэй цөмийн цэнэгт хошууг Өмнөдийн пуужингуудад суурилуулахгүй гэсэн хоригийг цуцалжээ. Хойд Солонгос цөмийн туршилт хийж, өдөөн хатгалга явуулж байгаа учир Трамп дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Сөүл шаардлага гарсан тохиолдолд БНАСАУ-ын газар доорх цэргийн байгууламжууд, удирдагч Ким Жон Уны болон бусад эрх мэдэлтнүүдийнх нь нуугддаг байрыг устгаж чадахаар болоод байна. Олон улсын ажиглагчдын дүгнэн бичдэгээр Ким Жон Ун хаана байгаа нь мэдэгдэхгүй газар амьдардаг аж. Тэрбээр ямар ч хүчтэй бөмбөгдөлт нэвтэрч чадахгүй газрын гүн дэх байгууламжид нуугддаг байж болох.

БНСУ, Америкийн удирдагчид БНАСАУ-ын эсрэг хамгийн хатуу арга хэмжээг авахаар санал нэгджээ. Хойд Солонгостой дипломат замаар хэлэлцээд нэмэргүй байгаа учир хатуу чиг шугам барихаас аргагүй болсноо Өмнөдийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн билээ. Ингэхийг түүнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зөвлөсөн байж болох.

АНУ түүнчлэн Өмнөд Солонгосын газар нутагт стратегийн бөмбөгдөгч онгоцууд болон нисэх онгоц тээвэрлэгч байршуулна гэсэн мэдээлэл бий. Ким Жон Унтай дипломат хэлээр яриад ойлгохгүй байгаа учир хатуу хориг тавьж, харилцан сүрдүүлэхээс өөр аргагүй гэж Трамп үзэж буй. Түүнчлэн НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хэйли “Хойд Солонгос томоохон хэмжээний дайн хийхийг хүсч байна. Ким Жон Ун хөрш орнуудаа болон АНУ-ыг дайнд татаж оролцуулахаар удаа дараа өдөөн хатгалга хийлээ” гэж Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн. Тэрбээр БНАСАУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаас өөр аргагүйг хэлж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын асуудлаар том шийдэлд хүрэхээр хэлэлцэж байгаа энэ үед АНУ болон БНСУ олон улсад хандан БНАСАУ-тай хийдэг худалдаа, нийлүүлэлтүүдээ зогсоож, тус улсын иргэдийнх нь эсрэг ч хориг тавихыг уриаллаа.

 О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zov(202.70.46.216) 2017 оны 09 сарын 06

Ene hoid solongos uuruu ustah orilood bgan bishv Kimig ustgad 2 solongos negdeh heregtei

0  |  0
ina(108.204.249.89) 2017 оны 09 сарын 06

Hyataduud Mongoliig zalgih ued ANU l duugarval duugarah bh daa. ANU duugarahgui bol uur hen ch duugarahgui zugeer l Mongol gedeg uls gazriin hursnuus archigdana. Krimiig Orosuud zalgisan shig. Hyataduud ANU-giin esreg delhii niitiin tarhiig sain ugaaj bgaa. ANU-g huchiig ni sulruulj uursduu noyorhoh geed ter ni ch Hyatad hunii nariin har uhaanaar nileed uragshtai yavj bh shig bn daa. Negent Hyatad hamgiin huchirheg bolson tsagt bol bid nar Tuvduud shig Hyataduudad zoduulaad bugsiig ni archaad guih bh daa.

0  |  0
Zochin(101.191.90.140) 2017 оны 09 сарын 06

Hoid solongos tsomiin bombogteigee dald oroosoi haraal idsen ter buduun.ANU bol delhiin hun torlohtnii toloo hiij bn. Amia bodsongui uund talarhah estoi. Hoid solongosig hen ch toohgui shd. Tsomiin zevseg hiij odoon hatgaad uhej dald oroosoi tsomiin bombogteigee. Eh delhiigee hairlaj medehgui teneguud

0  |  0
зочин(202.179.25.111) 2017 оны 09 сарын 06

АНУ, Өмнөд Солонгос өөрснөө БНАСАУ-ыг Өдөөн хатгасан Цэргийн хээрийн сургуулиа Зогсоох хэрэгтэй,

0  |  0
иргэн (49.0.157.69) 2017 оны 09 сарын 06

Хуцна биз. Өмхий зөнөг Трамп үхэж далд ороосой. Америк лалар дэлхийн цагдаа юмуу хаашаа юм. Америкийг газрын хөрснөөс арчиж байж энэ дэлхий амар амгалан болно. Ким Жон Ун жинхэнэ эр хүн

0  |  0
Zochin(202.9.42.8) 2017 оны 09 сарын 06

Manaikh ene ulsiig demjdegee bolikh heregtei. Ajilchdiig ni gargakh heregtei.

0  |  0
isis(112.72.11.103) 2017 оны 09 сарын 06

эцсийн мөчид НҮБ юу ч биш гэдэг нь ирак.ливи.сири дээр харагдсан...бид ч газрын зурагт байхуу..2 хөршйн бага ястан болох ирээдүй байж магадгүй...мөнгө идсэн ноход зугтаагаад..шантааж хийдэг эх орончид шаахай өмсөөд нүүрс алтаа ухаж хятадын банкинд тушаах биз

0  |  0
l(27.123.214.115) 2017 оны 09 сарын 05

Yamai daa

0  |  0
Top