Малала рохингя үндэстнүүдийг өмөөрч Ан Сан Су Читэй ярив

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

Пакистаны Хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Читэй утсаар ярьжээ. Малала тус улс дахь рохингя үндэстнүүдийн асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Мьянмарын арми рохингя үндэстнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа билээ. Рохингя үндэстнүүд цагдаагийн хэсгүүд рүү халдаж, олон хүний аминд хүрсний дараа Мьянмарын Засгийн газар тэдний эсрэг цэргийн ажиллагаагаа явуулах шийдвэр гаргасан юм.

Үүссэн нөхцөл байдлаас үүдэн рохингячууд хөрш орнууд руугаа дүрвэж эхэлжээ. Нэг долоо хоногийн дотор 40 мянган рохингя үндэстэн Бангладешт очсон талаар “RT” агентлаг мэдээллээ.

Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи улсад нь үүссэн нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэх арга хайж байгаагаа илэрхийлсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top