Гар утасны вирус ашигласан хэрэгт 13 настай хүүг сэжиглэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

Японы Нара мужид 13 настай хүүг баривчилжээ. Түүнийг Осака мужид байхдаа интернетийн зах зээл ашиглан ухаалаг гар утасны вирусны талаар сургалтанд оролцсон гэж сэжиглэж байна. Тэрбээр бага сургуулийн ахлах ангийн хоёрдугаар ангид байхдаа гар утасны вирусын талаар мэддэг болсон байжээ.

Харин энэ төрлийн үйл явдлыг Япон улсад гэмт хэрэг гэж үздэг аж. “Japan Today”-ын өнөөдөр мэдээлж буйгаар, “Хүү хэдий ухаалаг утасны вирус ашиглан, сургалтад оролцсон боловч ямар ч ноцтой хохирол учруулаагүй” гэжээ.  Мөн түүний ашиглаж байсан вирус нь гар утасны дэлгэцийг хүний нүүрний зургаар дүүргэн ашиглахад хэцүү болгодог байсан аж.

Одоогоор насанд хүрээгүй учир хүүгийн нэрийг нууцалж байгаа юм байна.

Ж. Шагай

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top